ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГААГ НЭГ ХОНОГООР СУНГАЛАА

2019-10-08 | Уншсан: 1033

  Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх цахим сонгуулийн ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22:00 цаг хүртэл зохион байгуулсан. Нэр дэвшүүлэх ажиллагаа дуусахад шүүгч, прокурорын төлөөллийн тоо хүрээгүй байсан болно. Иймд Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 22:00 цаг хүртэл сунгалаа.

   Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас 2019 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 22:00 цаг хүртэл зохион байгуулна.  

  Хуульчдын холбооны дөрөвдүгээр Их хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг 7011-6004 утсаар холбогдож авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн