УВС АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-15 | Уншсан: 477

   Монголын Хуульчдын холбооны ажлын хэсэг 2019 оны аравдугаар сарын 13, 14ий өдрүүдэд Увс аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явуулсан. Тодруулбал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа", "Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга”, “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн зохицуулалт, шүүхийн практик” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч В.Энхтамир Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл” сэдвээр, “Хан голомт” консалтингийн захирал, хуульч Ц.АзбаярХуульчийн харилцаа, хандлага, ёс зүй сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Увс аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 38 хуульч хамрагдав.

   Тус сургалтын үеэр Хуульчдын холбооны Чиг үүргийн хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир “Хуульч” аппликэйшний талаар танилцуулга хийж, мэдээлэл өгсөн.

   Мөн ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Увс аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Надмидын Мөнхжаргал,  Увс аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Пүрэвийн Удвал, өмгөөлөгч Доржсүрэнгийн  Дамдинсүрэн нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн