КАНАД УЛСЫН ХАМБЕР КОЛЛЕЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ЛИНДА ЧАОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-10-18 | Уншсан: 320

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Канад Улсын Хамбер коллежийн төлөөлөгч Линда Чаог 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Сургалтын хорооны гишүүн Г.Наранбаатар, хуульч Ч.Анар, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар оролцлоо.

  Уулзалтын эхэнд хатагтай Линда Чао Хамбер коллежийн талаар товч танилцуулж, мэдээлэл өгсөн бөгөөд уулзалтаар хуульч, хуулийн сургуулийн оюутнуудад зориулсан англи хэлний сургалт зохион байгуулах, Канад Улсын туршлагыг судлах асуудлаар санал солилцсон. Мөн сургагч багш нарт зориулсан заах арга барилын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон залуу хуульчдыг зуны сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах зэргээр цаашид хамтран ажиллахаар ярилцсан юм.

   Сонирхуулахад, Канад Улсын Хамбер коллеж нь 1967 онд байгуулагдсан бөгөөд нийт 32000 гаруй оюутан суралцдагаас 6500 гаруй нь гадаад оюутан ажээ. Мөн Хятад, Тайвантай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн