“МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2019-11-05 | Уншсан: 745

   Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 2018 онд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Тус нэмэлт, өөрчлөлтийн дагуу хуульчид үйлчлүүлэгчийнхээ нэрийн өмнөөс хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, аливаа дансыг удирдах тэдний өмнөөс аливаа хэлбэрийн аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулах, худалдах, худалдан авах, тэдгээрийн үйл ажиллагааг явуулах, үйл ажиллагаа явуулахад нь зориулан хөрөнгө татах, бүрдүүлэхдээ 20 сая, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээ, гадаад төлбөр тооцооны тухай, мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг хууль бус эх үүсвэртэй гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн аливаа гүйлгээнийхээ тухай батлагдсан маягт, журмын дагуу Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй болсон билээ.

   Монголын Хуульчдын холбоо нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “хуульчид үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих” чиг үүргийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албатай хамтран “МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндсэн ойлголт, энэ төрлийн гэмт хэргийн тухай мэдлэг олгох бөгөөд хуульчид Та бүхнийг сургалтад оролцохыг урьж байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн