Өмнөговь аймагт Эрх зүйн хөтчийн булан нээгдлээ

2019-11-05 | Уншсан: 36

   “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 50 дугаар тогтоолоор 2018 оны 2 дугаар сард баталсан билээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх нэг гол ажил нь иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “e-khutuch.mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах байсан.

   Энэ хүрээнд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан www.e-khutuch.mn цахим хуудасны орон нутаг дахь нээлтийн ажиллагааг Өмнөговь аймагт зохион байгуулж, тус аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвд “Эрх зүйн хөтчийн мэдээллийн булан”-г тохижууллаа.

   Тус ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн оролцоо II төсөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа,  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, “Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга С.Энхцэцэг, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзориг нар оролцов.

  Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан болох е-khutuch.mn цахим хуудас нь иргэдийн эрх зүйн гол эх сурвалж, цахим гарын авлага болохын зэрэгцээ нийт иргэдийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос авах цахим хөтөч болж ашиглагдах юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн