МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО

2019-11-07 | Уншсан: 573

   2018 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуульчид мэдээлэх үүрэгтэй этгээд болсон билээ. 

   Монголын Хуульчдын холбоо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба хамтран хуульчдыг эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалтыг өчигдөр (2019.11.07) зохион байгууллаа.

  Сургалтад 100 гаруй хуульч оролцож мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэдээлэл авсан бөгөөд Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас Олон Улсын валютын сантай хамтран боловсруулсан "Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн МУТСТ эрсдлийг үнэлэх асуулга"-д хамрагдлаа. 

   Тус сургалтад холбогдох байгууллагын удирдлагууд оролцож, цаашид анхаарах асуудлаар санал, зөвлөмж, мэдээлэл өгсөн. 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн