АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2019-11-08 | Уншсан: 89

   Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооноос “Ашигт малтмалын тухай хууль болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай ярилцъя” сэдэвт  хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Австрали, Франц, Канад, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Итали, Щвейцар зэрэг улсын элчин сайдын яам болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын төлөөлөл оролцлоо.

   Хэлэлцүүлгийн илтгэгчээр “Melville Erdenedalai” ХНН-ийн захирал О.Эрдэнэдалай, “Nomin and Advocates” ХНН-ийн захирал О.Номинчимэг, Ашигт малтмал, газрын тосны газрын Хуулийн хэлтсийн дарга Р.Энхтайван, Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Г.Батчимэг, Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн О.Батхүү нар оролцсон юм.

   Тус хэлэлцүүлэг нь гадаадын дипломатууд, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хуульч нарт зориулсан тусгай хэлэлцүүлэг байсан бөгөөд Засгийн газраас 25 тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой асуудал болон түүнийг шийдвэрлэх арга зам, хуулийн үндэслэлийн талаар санал солилцсон. Түүнчлэн тусгай зөвшөөрлөө цуцлахгүйгээр бизнесээ хэрхэн хадгалж үлдэх, ямар арга зам хэрэглэх шаардлагатай талаар илтгэгч нар танилцуулсан юм. Мөн 2020 оноос хэрэгжиж эхлэх Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн