ТАЙВАНИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2019-11-11 | Уншсан: 583

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх  Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны 32 дахь чуулга уулзалтад оролцох үеэрээ Тайванийн Хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

   Санамж бичигт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Тайванийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ли Чинг Санг нар гарын үсэг зурж баталгаажуулсан.

  Санамж бичгийн хүрээнд талууд харилцан туршлага солилцох айлчлал хийхийн зэрэгцээ хоёр улсын хуульчдыг чадавхжуулах хүрээнд хамтарсан сургалтуудыг зохион байгуулахаар тохиролцлоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн