"АХМАД ХУУЛЬЧДЫН ПРО БОНО КЛУБ" БАЙГУУЛЛАА

2019-11-14 | Уншсан: 522

   Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар тус хорооны дэргэд “Ахмад хуульчдын про боно клуб”-ийг байгуулахаар шийдвэрлэлээ.

   Энэхүү клубт шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан ахмад хуульчид гишүүнээр элсэн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах юм. Тодруулбал, клубийн гишүүн ахмад хуульчид нь эхний ээлжид хууль зүйн сургуулиудын практик сургалтын төвийн оюутнуудтай хамтран иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч ажиллахаар төлөвлөжээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн