ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2019-11-18 | Уншсан: 587

  Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн мэргэшлийн хорооны 9 гишүүний орон тоонд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж байна.

   Монголын Хуульчдын холбооноос 2019 оны 04, 09 дүгээр саруудад Шүүхийн мэргэшлийн хороонд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, МХХ-ны Зөвлөлөөс олонхийн санал авсан нэр бүхий 7 нэр дэвшигчийг томилуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд нэрсийг хүргүүлсэн боловч нэр дэвшигчид олонхийн санал аваагүй тул нэр дэвшүүлэх ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс дахин явуулж байна.

  Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэхийг хүссэн хуульчдын материалыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Монголын Хуульчдын холбооны 4 давхар, 403 тоотод хүлээн авна. 

   Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжтай ЭНД дарж, нэр дэвшигчийн мэдээллийн маягтыг ЭНД-ээс татаж авна уу.

   Дэлгэрэнгүй мэдээллийг 70116364 утсаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хариуцсан мэргэжилтэн /Б.Бямба-Оюун/-тай холбогдож авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн