ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2019-12-16 | Уншсан: 1280

   Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гурван гишүүнийг нөхөн сонгох цахим сонгууль 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд  www.mglbar.mn  цахим хуудсаар явагдана.

Нэр дэвшүүлэх ажиллагаа:

    2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагийн хооронд явагдана.

Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа:

    2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22:00 цагийн хооронд тус тус зохион байгуулагдана.

    Хорооны гишүүд та бүхэн www.mglbar.mn  цахим хуудасны “Сонгуулийн цахим систем”-д нэвтрэн сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу!

    Шүүгчдийн хороо нь нийт шүүгчдийн заавал гишүүнчлэлтэй тэдний эрх ашгийг хамгаалах, тэдэнд үйлчлэх чиг үүрэгтэй ажиллаж байгаагийн хувьд төлөөлөх гишүүд нь шүүгчдийн олонхын санал авч хүлээн зөвшөөрөгдсөн байх нь чухал билээ.

            Холбогдох мэдээллийг 7011-6004, 9100-2471 дугаарын утсанд холбогдож авна уу.

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн