АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭРХ ЗҮЙ” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2019-12-18 | Уншсан: 931

  Ази, номхон далайн бүсийн Хуульчдын холбоо, Өмнөд номхон далайн Хуульчдын холбоо (South Pacific Lawyers` Association) болон Фижи Улсын Хуульчдын нийгэмлэг (Fiji Law Society) хамтран “Хүрээлэн буй орчны эрх зүй" сэдэвт чуулга уулзалтыг 2020 оны дөрөвдүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Фижи Улсад зохион байгуулах гэж байна.

   Тус чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд, түүний Номхон далайд үзүүлж буй үр нөлөө болон хуульчдын үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтийг таниулах, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, Номхон далай болон далайн нөөцийг хамгаалах зэрэг сэдвийн хүрээнд харилцан мэдээлэл, туршлага солилцоно. Эрхэм хуульчид Та бүхнийг тус чуулга уулзалтад оролцохыг урьж байна.

Хаана: Фижи улс, Sofitel Fiji Resort & Spa

Хэзээ: 2020 оны дөрөвдүгээр сарын 03-04-ний өдрүүдэд

Бүртгэлийн хураамж : 490 австрали доллар. (Бүртгэл 2020 оны гуравдугаар сарын 27-нд хаагдана.)

Бүртгэлийн хураамжид дараах зүйлс багтсан. Үүнд:

  • Бүх салбар хуралдаанд оролцох;
  • Хурлын материал;
  • Нээлтийн хүлээн авалт;
  • Өдрийн хоол;
  • Цайны завсарлага.

Бүртгүүлэх холбоос: https://lawasiafiji2020.com/registration/

   Чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://lawasiafiji2020.com/ холбоосоор болон Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Золзаяатай zolzaya@mglbar.mn хаягаар холбогдож авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн