ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА                                 

2019-12-20 | Уншсан: 1009

   Монголын Хуульчдын холбооноос өмгөөлөгчийн туслах ажилтнуудад зориулсан өмгөөллийн ур чадвар, дадал олгох сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

   Сургалтын хүрээнд Хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллам “Хуульчийн ёс зүй” сэдвээр, Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жадамба “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх зүйн байдал, хүсэлт гаргах, хүсэлт шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэсүрэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус хичээл заасан юм.

   Сургалтад нийт 50 өмгөөлөгчийн туслах ажилтан хамрагдсан бөгөөд тэдэнд сургалтад хамрагдсан гэрчилгээ болон Хуульчдын холбооноос гаргасан дүрэм, журмын эмхэтгэлийг олгов.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн