Цахимаар мэдээлэл ирүүлэх журам баталжээ

2020-01-09 | Уншсан: 583

      Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д зааснаар хуульч нь мэдээлэх үүрэгтэй этгээд бөгөөд тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д 4.1.9-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Хуульчдын холбоо эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэхээр заасан. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.11-д Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан мэдээлэх үүргээ биелүүлж байгаад хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллана гэж тус тус заасан.

   Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр мэдээлэх үүрэгтэй этгээдийн хамрах хүрээг өргөжүүлсэнтэй холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн А-326 дугаартай тушаалаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ыг баталсан байна. Тус журамтай ЭНД дарж танилцана уу. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн