ТӨСЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2020-01-10 | Уншсан: 1280

 

   ОХУ-ын Суурь судалгааны сангаас шинжлэх ухааны суурь судалгааг дэмжих зорилгоор Евразийн орнуудын байгууллагын төлөөлөгчдийн дунд суурь эрдэм шинжилгээний төслийн уралдаан зарлажээ.

  Уралдаан нь эрдэм шинжилгээний төслийг дэмжиж, Евразийн бүс нутгийн тулгамдаж буй асуудлуудыг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд үр дүнтэйгээр шийдвэрлэх зорилготой бөгөөд энэ төслийг хэрэгжүүлснээр Армени, Белорусь, Вьетнам, Монгол, ОХУ, Узбекистан зэрэг орнуудын эрдэмтэн судлаачдад хамтын эрдэм шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бий болгох юм.  

  Тус уралдаанд Монголын Хуульчдын холбоо нь Санкт-Петербург хотын Хуулийн академи, Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төв зэрэг байгууллагатай хамтран төслийн санал явуулах бөгөөд хамтарсан төсөл нь “Эрх зүйн маргааныг альтернатив хэлбэрээр шийдвэрлэх нь” гэсэн сэдэвтэй байна.

  Тус төсөл шалгарсан тохиолдолд 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлж, төслийн санхүүжилтийг ОХУ-ын Суурь судалгааны сангаас олгох болно.

  Төслийн уралдаанд оролцох хүсэлтэй хуульчид, эрдэмтэн, судлаачдын хүсэлтийг 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авна.

  Дэлгэрэнгүй мэдээллийг: http://eapi-science.org/ цахим хуудас болон Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны мэргэжилтэн Г.Аригунтай 7011-6065 утсаар холбогдож тодруулна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн