Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

2020-01-10 | Уншсан: 529

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр уламжлал болгон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Чимид сан, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан "Легал дата" зэрэг байгууллага хамтран зохион байгуулдаг билээ.

   Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, магистрант, докторантын нийт 6 илтгэл, оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, "Их засаг" олон улсын их сургууль, "Отгонтэнгэр" их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнуудаас 14 илтгэл ирүүллээ. Илтгэлийн уралдааны нээж, Чимид сангийн тэргүүн Ч.Батцогт, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал,  Удирдлагын академийн захирал С.Зулпхар, “Оюуны инноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Баттулга нар үг хэлсэн юм.

Уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:

Тэргүүн байрт: С.Асланбек” Монгол Улсын Үндсэн хууль дахь үндэсний баялгийн сангийн тухай зохицуулалт ба олон улсын туршлага”;

Дэд байрт: Шалгараагүй болно.

Гутгаар байрт: Шалгараагүй болно.

Тусгай байрт: Г.Оюундарь “Нам байгуулах шалгуурыг монгол улсын үндсэн хуулийн нэмэлтээр бүрдүүлсэн нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан эсэх талаарх судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Оюутны салбарт:

Тэргүүн байрт: Л.Энхтайван “Нутгийн өөрөө удирдах ёс дахь хууч хамаарал буюу ардын депутатуудын хурлын хэв маяг, түүнийг халж үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх нь”;

Дэд байрт: Б.Лхагважаргал, Х.Норовсүрэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хараат бус, бие даасан байдлыг Үндсэн хуулиар хамгаалах нь”;

Гутгаар байрт: Ч.Сонинбаяр “Хойч үеийнхний хүрээлэн буй орчны эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь”;

Тусгай байрт: Б.Тогмидсүрэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ба Үндсэн хуулийн цэцийн оролцоо”;

– Б. Сэрдамба, П. Аззаяа  “Монгол дахь улс төрийн намын эрх зүйн орчин ба улс төрийн эрх чөлөө” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Илтгэлийн уралдааны шүүгчээр:

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор А.Бямбажаргал;

Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор А.Алтанзул;

Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт;

Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал;

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга нар ажилсан.

    Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн тус илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлийг эмхэтгэн нийтийн хүртээл болгох юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн