ЭРХҮҮ МУЖИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА

2020-01-16 | Уншсан: 1073

   Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо нь өнгөрсөн онд ОХУ-ын Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд тус төвийн сургагч багш нар Улаанбаатар хотноо ирж сургалт зохион байгуулсан.

   Энэ удаа Эрхүүгийн Эвлэрүүлэн зуучлалын төвөөс “Сэтгэл хөдлөлийн ухаан” сэдэвт сургалтыг 2020 оны 03 дугаар сарын 20-22 өдрүүдэд Байгаль нуурын эрэг дээр зохион байгуулахаар зарлалаа. Сургалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 15-нд хаагдана.

   Сургалт дууссаны дараа гэрчилгээ олгох бөгөөд сургалтын төлбөр 10,000 рубль.(Хамтын ажиллагааны хүрээнд хөнгөлөлт үзүүлсэн үнийн дүн болно). Замын зардал, зочид буудал, хоолны мөнгийг оролцогчид өөрсдөө хариуцна. Хуульчид Та бүхнийг тус сургалтад оролцохыг урьж байна. 

   Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо хариуцсан мэргэжилтэн Г.Аригунтай 7011-6004 утсаар холбогдож лавлана уу. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн