ӨМГӨӨЛӨГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛД ХАМРАГДАХАД ХЯЛБАР БОЛЛОО

2020-01-17 | Уншсан: 1027

   Хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байх үүрэг хүлээсэн.

   Монголын Хуульчдын холбоо 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “Улаанбаатар хотын даатгал” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.

   “Улаанбаатар хотын даатгал” нь нийт өмгөөлөгч, хуульчдад зориулан мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдах технологийн шийдэлд суурилсан энгийн, амар хялбар даатгалын үйлчилгээг санал болгож буй юм. Тодруулбал, тус компани нь өмгөөлөгч, хуульчид бидний ажил мэргэжлийн онцлогт тохируулан хүссэн газраасаа онлайнаар даатгал хийлгэж, цахим гарын үсгээр баталгаажсан гэрээг хаанаас ч хэвлэн авах боломжийг бүрдүүлжээ.

   Хуульч Та https://ubci.mn/online-insurance холбоосоор орж тус компанийн цахим хуудаст хандан хүсэлтээ илгээснээр онлайн даатгалд хамрагдах боломжтой юм. Мөн онлайнаар даатгалд хамрагдах боломжгүй бол Монголын Хуульчдын холбоо болон тус компанийн байранд ирж, Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулж болох юм.

Холбоо барих: 70116004, 70001234

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн