“АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2020-01-22 | Уншсан: 1021

   Буриад Улсын их сургууль, Буриад Улсын дээд шүүх, ОХУ-ын Хуульчдын холбооны Буриад дахь салбар, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их Сургууль,  Хятадын харьцуулсан эрх зүйн холбоо, Хятадын Төр, хууль зүйн их сургуулийн харьцуулсан эрх зүйн институт хамтран 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулах 11 дэх удаагийн “Ази-Номхон далайн орнуудын харьцуулсан эрх зүй” олон улсын онол-практикийн хэлэлцүүлэгт залуу хуульч, эрдэмтэн судлаачид та бүхнийг оролцохыг урьж байна.

   Тус хэлэлцүүлэг нь эрдэм шинжилгээний нийгэмлэгүүд болон ОХУ, Ази-Номхон далайн орнуудын шинжлэх ухааны нийгэмлэг, залуу эрдэмтэн судлаачдын олон улсын эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Хэлэлцүүлэг нь дараах салбар хуралдааны хүрээнд явагдана. Үүнд:

  1. Ази, номхон далайн орнуудын харьцуулсан эрх зүйн үндсэн хуулийн ба захиргааны эрх зүйн асуудал
  2. Олон улсын эрх зүй ба олон улсын харилцаа
  3. Ази, номхон далайн орнуудын харьцуулсан эрх зүйн иргэний эрх зүйн асуудал
  4. Ази, номхон далайн орнуудын харьцуулсан эрх зүйн эрүүгийн эрх зүйн ба криминологийн асуудлууд
  5. Харьцуулсан эрх зүй дэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй болон криминалистикийн асуудал. Ази, номхон далайн орнуудын хууль сахиулах байгууллагууд

   Тус хэлэлцүүлгийн үеэр “Гэмт хэргийн эсрэг боловсролын олон  улсын практик ба хуулийн сургууль, оюутан залуусын оролцоо” сэдэвт дугуй ширээний уулзалт болно.

Хэзээ: 2020 оны 04 дүгээр сарын 17

Хаана: ОХУ, Бүгд Найрамдах Буриад Улс, Улаан-Үүд, Буриад Улсын их сургууль, №7 корпус, 7409 тоот

Хэл: Орос, Англи, Хятад, Монгол  

Бүртгэл: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө бүртгэлийн хуудсыг бөглөж, хураамж төлсөн баримтын хамт labtr@mail.ru хаягт илгээнэ үү. Бүртгэлийн хуудсыг татаж авах бол ЭНД дарна уу.

 Бусад арга хэмжээ:

  • Хэлэлцүүлгийн бэлтгэл ажлын хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр илтгэгч нарт зориулсан “Олон нийтэд илтгэл хэлэлцүүлэх арга зүй” сэдэвт сургалт болно.
  • Соёлын үйл ажиллагааны хүрээнд Буддын шашны бунхан болоод Буриадын бусад соёлын газруудаар зочлохоос гадна 2020 оны 04 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Байгаль нуур руу аялах юм.

   Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс болон http://www.bsu.ru/university/departments/faculties/uf/13244/ холбоосоор орж авах боломжтой.

   Тодруулах зүйлийг Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Золзаяатай zolzaya@mglbar.mn цахим хаяг болон 7011-6004 утсаар холбогдож асууна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн