“Хөдөлмөрийн маргааны удирдлагын тогтолцоо” гарын авлагыг орчуулж, хэвлэжээ

2020-01-29 | Уншсан: 1171

   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн маргааны удирдлагын тогтолцоо” номыг ОУХБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (MNG/18/01/RBS)”-ийн дэмжлэгээр орчуулж, хэвлэжээ.

  Тус номонд хөдөлмөрийн маргааны талаар ойлголт, төрөл, хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, гарсан маргааныг талуудын болон хөндлөнгийн этгээдийн оролцоотойгоор үр дүнтэй шийдвэрлэх арга замын талаар дэлгэрэнгүй тусгажээ.

  Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зөрчилдөөн гарах нь зайлшгүй, жам ёсны зүйл боловч маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, нэгэнт гарсан маргааныг шийдвэрлэх үр дүнтэй механизм бүрдүүлэх нь ажлын байран дахь зөрчилдөөн, түүний үр дагаврыг багасгахад чухал үүрэгтэй. Ийм учраас уг гарын авлага нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх механизм бий болгох, үйл ажиллагааг нь үнэлэх, боловсронгуй болгох чиглэлд ажиллаж буй мэргэжилтнүүдэд туслах зорилготой ажээ.

   Гарын авлагыг бүрэн эхээр нь ЭНД-ээс татаж авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн