АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ 33 ДАХЬ УДААГИЙН ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТАД САЙН ДУРААР АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

2020-01-31 | Уншсан: 1672

   Ази, Номхон далайн бүсийн Хуульчдын холбооны 33 дахь удаагийн ээлжит чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.  Тус чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хуульчдын холбоодын тэргүүлэгчид, шүүгч, хуульч, хуулийн нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл зэрэг олон улсад нэр хүндтэй зочид төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцон бүс нутгийн хууль, эрх зүйн хөгжлийг тодорхойлоход ихээхэн ач холбогдол бүхий хэлэлцүүлэг өрнүүлэн, шийдвэр гаргадаг онцлогтой олон улсын түвшний арга хэмжээ бөгөөд чуулга уулзалтын үеэр “Moot Court” тэмцээнийг зохион байгуулдаг юм.

   Ази, Номхон далайн бүсийн Хуульчдын холбооны 33 дахь удаагийн чуулга уулзалтын зохион байгуулалтын ажилд сайн дураар ажиллах хүсэлтэй залуу хуульч, хуулийн сургуулийн оюутан, залуус та бүхнийг урьж байна.

Тавигдах шаардлага:

  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх.

Гүйцэтгэх ажил:

  • Зочид төлөөлөгчдийг угтах, хүлээн авах, чиглүүлэх, мэдээ, мэдээлэл өгөх, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

  Тус чуулга уулзалтын үйл ажиллагаанд сайн дураар ажиллахыг хүсвэл zolzaya@mglbar.mn хаягаар өөрийн CV-г илгээн бүртгүүлнэ үү.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн