ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА                                     

2020-02-06 | Уншсан: 838

УДИРДАМЖ

Зорилго:

Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах.

Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

Нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна:

  • нэр хүндтэй байх;
  • шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокуророос бусад хуульч байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай өргөдөл;
  • Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  • ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны гурваас илүүгүй тодорхойлолт;
  • маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл /маягтыг ЭНД-ээс татаж авна уу/

Нэр дэвшигчийг тодруулах журам:

Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-д заасны дагуу шийдвэрлэнэ.

Өргөдөл хүлээн авах газар, хугацаа:

Өргөдлийг 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар хүлээн авна.

Хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 4 давхар, 406 тоот /Утас: 70116008, 90100980/

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ,

ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн