“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭРХ ЗҮЙ” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2020-03-03 | Уншсан: 1027

   Ази, номхон далайн бүс нутгийн хуульчдын холбоо, Өмнөд номхон далайн хуульчдын холбоо (South Pacific Lawyers` Association) болон Фижи Улсын хуульчдын нийгэмлэг (Fiji Law Society) хамтран 2020 оны дөрөвдүгээр сарын 03-04-ний өдрүүдэд “Хүрээлэн буй орчны эрх зүй" сэдэвт  чуулга уулзалтыг Фижи Улсад зохион байгуулах гэж байна.

   Тус чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд, түүний Номхон далайд үзүүлж буй үр нөлөө болон хуульчдын үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтийг таниулах, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, Номхон далай болон далайн нөөцийг хамгаалах зэрэг сэдвүүдийн хүрээнд харилцан мэдээлэл, туршлага солилцоно. Иймд эрхэм хуульч та бүхнийг тус чуулга уулзалтад оролцохыг урьж байна.

Хаана: Фижи улс, Sofitel Fiji Resort & Spa

Хэзээ: 2020 оны дөрөвдүгээр сарын 03-04-ний өдрүүдэд

Бүртгэлийн хураамж : 490 австрали доллар.

Бүртгэлийн хураамжид дараах зүйлс багтсан. Үүнд:

  • Бүх салбар хуралдаанд оролцох;
  • Хурлын материал;
  • Нээлтийн хүлээн авалт;
  • Өдрийн хоол;
  • Цайны завсарлага.

Бүртгүүлэх холбоос: https://lawasiafiji2020.com/registration/

***Жич: Бүртгэл 2020 оны гуравдугаар сарын 27-нд дуусна. 

   Чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://lawasiafiji2020.com/ холбоосоор болон Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэтэй  70116004 утас болон g.bolorerdene0823@gmail.com  хаягаар холбогдон  авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн