ХАНДИВЫН АЯН

2020-03-03 | Уншсан: 864

   Дэлхийн олон оронд тархаад байгаа шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн халдвартай холбоотойгоор Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л салбарт хэрэгжүүлж, энэхүү нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахаар хичээн ажиллаж байна.

  Улс орныхоо аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь нас, эрүүл энхийн төлөө урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож, тэргээн эгнээнд ажиллаж буй хууль хяналт, хүчний болон эрүүл мэндийн салбарын албан хаагчиддаа бага ч болов тус нэмэр болох, энэхүү сорилт, бэрхшээлийг эрсдэлгүй даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Хуульчдын холбооноос нийт гишүүдээ хандивын аянд УРИАЛЖ байна.

   Одоогоор Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтнууд болон 21 аймаг дахь салбарын зохицуулагчид НЭГ ӨДРИЙН ЦАЛИНгаа, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо 1.000.000 төгрөг хандивлахаар боллоо.

Хандивын данс: 5027705095 (ХААН БАНК, Нэр: МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО)

Гүйлгээний утга: Овог, нэрээ болон хандив гэж бичнэ үү.

Холбоо барих: 70116004, 98066116

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн