СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2020-03-10 | Уншсан: 380

    Монгол Улсад коронавирус(COVID-19)-ийн анхны тохиолдол бүртгэгдээд байна.

   Иймд хуульчид Та бүхэн хариуцлагатай байж, шүүх хуралд оролцох, үйлчлүүлэгчтэйгээ уулзах, олон нийтийн газраар явахдаа өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө амны хаалт тогтмол зүүж, гараа сайтар савандаж угааж, дархлаагаа сэргээж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг чанд баримтлан ажиллана уу!

♦Халдвар хэрхэн дамждаг вэ?

• Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
• Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар

♦Ямар шинж тэмдэг илрэх вэ?

• Халуурах
• Хуурай ханиалгах
• Ядарч сульдах
• Цэр гарах
• Амьсгал давчдах
• Булчин өвдөх
• Хоолой өвдөх
• Толгой өвдөх
• Бөөлжих
• Хамар битүүрэх
• Гүйлгэх

♦Таны биед ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын дараах утсанд холбогдож зөвлөгөө авна уу.

  • ХӨСҮТ-100, 80086829,
  • ЗӨСҮТ-70284393, 103,
  • СЭМҮТ-1800-2000,
  • ЭМЯ-11-323002

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн