ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД

2020-03-27 | Уншсан: 736

   Олон Улсын Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсантай холбогдуулан санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид буюу хуульч, нотариатч, нягтлан бодогч нарын “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ"-г хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн чиг үүргийг сурталчлан таниулах, үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт шалгалт хийх шаардлагатай болсон билээ.

   Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 464 дугаартай тогтоолоор “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний үйл ажиллагааны журам”-ыг баталж, улмаар түүнийг хэрэгжүүлэх аргачлалыг Тагнуулын ерөнхий газрын дарга баталж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагуудад хэрэгжүүлж ажиллахыг даалгасан.

   Иймд хуульчид Та бүхэн https://forms.gle/r5Uhf4AR788FvRZw9 холбоосоор орж асуулгыг бөглөж, хамтарч ажиллана уу.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн