“ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЛЭЭ” ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

2020-04-03 | Уншсан: 1848

    Монгол Улсын Их хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 10, 16-ны өдөр Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс  хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү эмхэтгэлд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан бөгөөд Хяналтын шатны шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ тодорхойлсон хууль зүйн дүгнэлтүүдийг хуулийн холбогдох зүйл, хэсгүүдийн доор  шигтгэж өгснөөрөө практик ач холбогдолтой болсон байна.

   Мөн хавсралтаар Эрүүгийн хууль тогтоомжид орсон бүх нэр томьёоны тайлбарыг салбарын бусад хуулиудаас түүвэрлэн авч дэлгэрэнгүй байдлаар оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль буцаан хэрэглэхэд ашиглах зорилгоор нэмэлт, өөрчлөлтийг харьцуулсан хүснэгт хэлбэрээр багтааж, хэрэглэхэд хялбар, өдөр тутмын "ХЭРЭГЛЭЭНИЙ" хууль юм.

    "Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ" эмхэтгэл нь Монголын криминологичдын холбооны байранд худалдаалагдаж байна.

Холбооны байршил: Төрийн ордны хойно байрлах "ЭСК" төвийн 2 давхар, "Монголын криминологичдын холбоо"

Холбоо барих: 9909-9271, 9918-8577

Үнэ: 22000 төгрөг.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн