ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД СОНГОГДЛОО

2020-05-11 | Уншсан: 597

    Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан цахим сонгуулийг 2020 оны нэгдүгээр сарын 20ы өдрөөс хоёрдугаар сарын 15-ны өдрийн хооронд www.mglbar.mn цахим хуудсаар явуулсан. Цахим сонгуульд нийт 18 хуульч нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн бөгөөд хуульч Лхагвасүрэнгийн Галбаатар, Батаагийн Баттогтох, өмгөөлөгч Шагдарсүрэнгийн Алтангадас нар хамгийн олон санал авч, Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

   Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 2020 оны тавдугаар сарын 08-ны өдрийн хурлаар дээрх сонгуулийн дүнг баталгаажуулсан юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн