“MOCK TRIAL” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛААД БАЙНА

2020-05-12 | Уншсан: 179

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээн болон Олон улсын арбитрын шүүхийн мэтгэлцээний “Moot court” тэмцээнийг хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж, төлөвлөгөө, удирдамжийг баталж, ажлын хэсгийг томилж, хууль зүйн их, дээд сургуулиудад албан бичгээр мэдээлэл хүргүүлээд байсан билээ.

    Гэвч Дэлхийн олон оронд тархаад байгаа шинэ төрлийн коронавирус  (COVID-19)-ийн халдвартай холбоотойгоор Монгол Улсын онцгой комиссын 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр олон нийтийг хамарсан төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулахыг түр хугацааг хориглосон. Иймд тус тэмцээнийг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулах боломжгүй болсон учир тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн