ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2020-05-20 | Уншсан: 529

   Монголын Хуульчдын холбооны Зөвлөл 2020 оны тавдугаар сарын 12-ны өдөр цахимаар хуралдаждөрвөн асуудлыг хэлэлцлээ.

  Тодруулбал, шүүгчид нэр дэвшсэн 81 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийн саналыг баталгаажуулж Шүүхийн ерөнхий зөвлөлд, хуульч Дашпунцагийн Эрдэнэчимэгийг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.

   Мөн Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Д.Бат-Оршихыг өөрийнх нь хүсэлтийн дагуу хорооны гишүүнээс чөлөөлж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Хишигжаргалыг тус хорооны гишүүнээр томиллоо.

   Түүнчлэн Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдын 2020 онд хангах хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг 3-аас доошгүй байхаар тогтоов.

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн