“ШИНЭ НОМ” АЯНЫГ ДЭМЖИЖ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН НОМ ХАНДИВЛАЛАА

2020-05-25 | Уншсан: 881

   Булган аймгийн Шүүх байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Шүүхийн номын санг 2016 онд байгуулж, 1100 гаруй хууль эрх зүйн ном, гарын авлага, мэргэжлийн сэтгүүлээс бүрдсэн фондоор орон нутгийн хуульчид, эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуус, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг болжээ.

   Тус номын санг баяжуулах, орон нутгийн хуульчдын мэргэжлийн мэдлэг, судалгааны эх сурвалжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Булган аймаг дахь шүүхийн Тамгын газраас “ШИНЭ НОМ” аяныг санаачлан зохион байгуулж байна. 

   Энэхүү аяныг Монголын Хуульчдын холбоо Ерөнхийлөгч Б.Өнөмөнх дэмжиж, эрх зүйн онолын болон практик судлал хосолсон 170 гаруй орчим номыг Шүүхийн номын санд хандивлалаа. Хандивыг Хуульчдын холбооны Булган аймаг дахь салбарын зохицуулагч А.Дөлгөөн 2020 оны тавдугаар сарын 21-ний өдөр Шүүхийн номын санд гардуулан өгсөн юм.

   Шүүхийн Тамгын газарт байрлаж буй тус номын сангаар хуульчид, эрх зүйн мэргэжилтнүүдээс гадна иргэд олон нийт, оюутан, сурагчид ч үйлчлүүлэх боломжтой ажээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн