“ХҮНИЙ ЭРХИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ” ЦАХИМААР ЯВАГДАЖ БАЙНА

2020-06-03 | Уншсан: 402

    Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбоо (LAWASIA)-оос 2020 оны гуравдугаар сарын 07, 08-ны өдөр Балба/Непал/ Улсын Катманду хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байсан 2 дахь удаагийн “Хүний эрхийн чуулга уулзалт”-ыг олон улсад дэгдээд буй “КОВИД-19”-ийн цар тахалтай холбоотойгоор 2020 оны зургадугаар сарын 02, 09,16-ны өдрүүдэд цахим хэлбэрээр явуулж байна.

  • 2020.06.02-ны өдөр “КОВИД-19 цар тахлын үеийн шударга ёсны хүртээмж” сэдвээр явагдсан бол,
  • 2020.06.09-ний өдөр “КОВИД-19-ийн үед Засгийн газрын хүлээх хариуцлага-Иргэдийн мэдэх эрх” сэдвээр,
  • 2020.06.16-ны өдөр “Ковид-19 үеийн бизнес ба хүний эрх(Дижитал эрх, харилцаа холбоо)” сэдвээр тус тус болох юм.

   Та бүхэн https://www.lawasia.asn.au/conferences-events/current-webinars холбоосоор орж уулзалтад хамрагдах боломжтой.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн