ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРОО ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2020-06-03 | Уншсан: 1102

   Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд Монголын Хуульчдын холбооноос гурван хүний нэрийг дэвшүүлдэг. Шүүхийн ёс зүйн хорооны зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Хуульчдын холбооноос хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тус хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүдийн олонхын санал авсан хуульчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгосон билээ.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар зарлигаар Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр хуульч Тэрбишийн Мөнх-Эрдэнэ, хуульч Лхагварсүрэнгийн Галбаатар нарыг томилоод байсан бол 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаар зарлигаар хуульч Дашпунцагийн Эрдэнэчимэгийг тус хорооны гишүүнээр томиллоо.

   Ингэснээр Шүүхийн ёс зүйн хороо таван гишүүнтэй болж, гомдол шийдвэрлэх эрх зүйн боломжтой болж буй юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн