ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛҮҮДЭД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

2020-08-12 | Уншсан: 1483

     Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хуульч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Монголын Хуульчдын холбоо хэрэгжүүлж байгаа билээ.

    Тус чиг үүргийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс төлөвлөгөө гарган өмгөөлөгч болон өмгөөллийн нөхөрлөлүүдэд зориулсан сургалт, уулзалтыг хийсээр байна.

     Түүнчлэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөллийн нөхөрлөлүүдтэй уулзалт зохион байгуулсан бөгөөд тус уулзалтад Монгол Банк, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулийн Ерөнхий газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн алба, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагуудаас мэдээлэл, танилцуулга хийж, Улсын байцаагчийн мэдэгдэл албан ёсоор хүргүүлээд байна.

     Мөн Ажлын хэсгээс бэлтгэсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зайны хяналт шалгалтын асуулгыг нийт өмгөөллийн нөхөрлөлүүдээс бөглүүлэн авах ажил үргэлжилж байгаа бөгөөд ЭНД дарж татан авч  2020 оны 08 дугаар сарын 17-ны дотор бөглөж ирүүлэхийг даалгалаа.

Тогтоосон хугацаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зайны хяналт шалгалтын асуулгыг бөглөж ирүүлээгүй тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага тооцох болохыг мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн