ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

2020-08-13 | Уншсан: 6076

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах тов гарсан. Уг шалгалтыг зохион байгуулахаас 75 хоногийн өмнө товлосон өдрийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээллэх журамтай. Энэ дагуу  Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа нар өнөөдөр  буюу 2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2020 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 12.00 цагт эхэлж, 2020 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулах юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn (Монголын Хуульчдын холбооны албан ёсны сайт), https://burtgel.mglbar.mn/ (Шалгалтын бүртгэлийн цахим хаяг) цахим хаягт хандан танилцах боломжтой.

                                              Холбоо барих: 70116364 (Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэн)

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн