БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛЫН АЛБАН ЁСНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

2020-09-03 | Уншсан: 1758

    Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогч нар зориулсан бодлого бодох аргачлалын албан ёсны сургалтыг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.

    Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооноос 2018 онд салбар эрх зүйн /иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй/ бодлогыг хэрхэн бодох, дүгнэх аргачлалын талаар нэгдсэн ойлголтод хүрч, зөвлөмж гаргасан байдаг. Уг зөвлөмжийн дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлого бодох аргачлалын сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн сургалт 2020 оны есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд болно. Мөн энэ жилээс сургалтад хамрагдсан эрх зүйчдэд шалгалтын программ дээр хэрхэн ажиллах талаарх заавар, зөвлөгөөг өгөхөөр болсон билээ. 

    Сургалтад бүртгүүлэх бол ЭНД дарна уу!

   Нэг удаагийн сургалтын төлбөр 120.000 төгрөг бөгөөд төлбөр төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу!


 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн