ӨМГӨӨЛӨГЧ М.ЦОГТБААТАРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ

2020-09-03 | Уншсан: 580

  ТАЛАРХАЛ

 Миний бие Батцэнгэл нь 2017 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс хүн амины хэрэгт холбогдон шалгагдсан бөгөөд өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөр М.Цогтбаатарыг ажиллуулсан болно. Өмгөөлөгч М.Цогтбаатар нь хуульчийн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, хуулийн хүрээнд чадварлаг ажилласны үр дүнд Улсын Дээд Шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 589 тогтоолоор тус хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгасан. 

   Иймд өмгөөлөгч М.Цогтбаатарт талархаж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

Хүндэтгэсэн: Иргэн Батцэнгэл

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн