40 ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2020-09-08 | Уншсан: 6990

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2020 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 187 дугаар тушаалаар 40 хуульчийн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо.

   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд зааснаар тус холбооны гишүүн, хуульчид нь сар бүр гишүүний татварыг тогтмол төлөх нийтлэг үүргийг хүлээдэг бөгөөд эдгээр хуульч нь гурав ба түүнээс дээш сараар татвараа төлөөгүй болно.

   Цаашид гурван сараас дээш хугацаанд татвараа төлөөгүй гишүүдийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг Хуульчдын холбооноос шат дараатайгаар зохион байгуулж ажиллана. Иймд гишүүний үүргийн зөрчилтэй хуульчдыг зөрчлөө арилгахыг анхааруулж байна.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн