МАРГААШ 75050801, 75050802, 75050803, 75050804 ДУГААРЫН УТСААР ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

2020-09-22 | Уншсан: 244

   Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. 

   Энэ хүрээнд 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

   Иргэн та маргааш 09:00-17:00 цагийн хооронд дээрх дугааруудад холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн