МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2020-09-22 | Уншсан: 622

  Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг өнөөдөр (2020.09.22) Төрийн ордонд зохион байгууллаа.

  Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүгчийн сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамаас тус тус танилцуулсан.

  Энэхүү хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбоог төлөөлж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн Т.Мөнх-Эрдэнэ, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга, өмгөөлөгч Н.Баасанжав, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нар оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн