СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2020-10-06 | Уншсан: 568

   Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр (2020.10.06) зохион байгуулж, сонгон шалгаруулалтын арга, туршлагын талаар санал солилцлоо.

  Тус уулзалтад Монголын Хуульчдын холбоог төлөөлж Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа, Хороо хариуцсан мэргэжилтэн Б.Бямба-Оюун нар оролцож, Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулж ирсэн арга, туршлагаас хуваалцсан юм. 

  Төрийн албаны зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн үйл явцад гарсан өөрчлөлттэй уялдуулан төрийн албаны шалгалтын сорилыг баяжуулах, боловсронгуй болгох ажлыг өнгөрсөн хугацаанд хийж, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулах, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх талаарх ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн “Төрийн албаны шалгалтын сорил” номыг цахим орчинд ямар нэгэн төлбөр, хураамж төлөхгүйгээр байршуулж иргэдэд хүргэсэн бол цаасан хэвлэлтийг мөн хэвлүүлээд байгаа юм.

  2020 онд шинээр хэвлэгдэн гарсан “Төрийн албаны шалгалтын сорил” номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сангаас худалдан авах боломжтой юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн