ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-10-12 | Уншсан: 325

  Монголын Хуульчдын холбооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оргилоор ахлуулсан ажлын хэсэг 2020 оны аравдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, тайлагнах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан байгаа бөгөөд энэ үеэр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог” сэдвээр, Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн зохицуулалт, онцлог”, ”Авлига, албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэл“ сэдвээр, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Хүний насны мөчлөг, сэтгэл зүйн дархлаа”, “Ажлаас халшрах хам шинж “, ”Ажлын байран дахь харилцааны ёс зүй” сэдвээр  тус тус хичээл заасан. Сургалтад Дорноговь аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 43 хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон юм.

  Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Дорноговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч Жамсранжавын Жаргалсайханыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө. 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн