ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-10-12 | Уншсан: 221

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг 2020 оны аравдугаар сарын 09, 10ы өдрүүдэд Төв аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэг нь Төв аймгийн хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор Г.Оюунбаяр “Монгол Улс дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт” сэдвээр, Монголын Криминологичдын холбооны ТУЗ-ын дарга, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ойлголт, түүний үзэл баримтлал”, “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр, "Ханголомт" группийн захирал, хуульч Ц.Азбаяр “Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт”, Зорилго, стратеги тодорхойлох нь сэдвээр, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн сургалт хариуцсан ахлах референт П.Баярцэцэг Хуульчийн ёс зүй сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад тус аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хуульч хамрагдсан юм.

   

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн