ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-10-21 | Уншсан: 429

   Монголын Хуульчдын холбооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оргилоор ахлуулсан ажлын хэсэг 2020 оны аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог сэдвээр, Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа  Авлига, албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэл,   Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн зохицуулалт, онцлог сэдвээр, АШУҮИС-ийн багш, Хууль зүйн ухааны магистр М.Цэрэнбат Стресс менежмент” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Хөвсгөл аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй  30 гаруй хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон юм.

   Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Улсын ахлах өмгөөлөгч  Ч. Будхүү, нотариатч Х.Пүрэвдулам нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн