ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙН ВИДЕО ХИЧЭЭЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХҮРГЭЖ БАЙНА

2020-11-20 | Уншсан: 3308

   Олон улсын хөдөлмөрийн байгууллага ILO/-ын дэмжлэгтэйгээр Монголын Хуульчдын холбооны Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооноос хуульчдад зориулан ‘’Албадан хөдөлмөрийн талаарх олон улсын хэм хэмжээ’’, ‘’Хүүхдийн хөдөлмөрийг устгах талаарх ОУХБ-ын суурь хэм хэмжээ’’, ‘’Хөдөлмөр эрхлэлт, ажлын байран дахь тэгш боломж’’, ‘’ОУХХ-г шүүхэд хэрэглэх нь’’ сэдэвт видео хичээлийг бэлтгэн Сургалтын хороогоор магадлан итгэмжлүүлсэн билээ. Коронавирус /Covid-19/ цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цахим хэлбэрээр ажил, сургалтын үйл ажиллагаа явагдаж байгаа өнөө үед олон улсын хөдөлмөрийн эрх зүйн талаар мэдлэг олгох, хуульчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор та бүхэнд эдгээр видео хичээлийг үнэ төлбөргүйгээр үзэх боломжийг бүрдүүлж байна. Доорх холбоос дээр дарж видео хийчээлийг үзнэ үү.

1. Албадан хөдөлмөрийн талаарх олон улсын хэм хэмжээ’

https://mglbar.mn/news/3826

2. Хүүхдийн хөдөлмөрийг устгах талаарх ОУХБ-ын суурь хэм хэмжээ’

https://mglbar.mn/news/3827

3. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байран дахь тэгш боломж

 https://mglbar.mn/news/3828

4. Шүүхэд олон улсын хэм хэмжээг хэрэглэх нь

https://mglbar.mn/news/3829

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн