ХУУЛЬЧИД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭРЭЭ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ(QR КОД) ГАРЛАА

2020-12-04 | Уншсан: 893

   Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолын хавсралтын хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага болон хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтад шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагааг хамруулсантай холбогдуулан Монголын Хуульчдын холбооноос эдгээр хуульчийн замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэлд QR зөвшөөрөл авах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын-04-ний өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авсан.

   Монголын Хуульчдын холбоо нь хуульчдаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн Нийслэлийн онцгой комисст уламжилсан бөгөөд Нийслэлийн онцгой комисс нь хүсэлтийг судалж, шаардлага хангасан хүсэлтэд QR кодыг олгоод байна.

   Хуульчид Та бүхэн www.smartcar.mn цахим хуудасны “тээврийн хэрэгсэл хайх” хэсэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан нэвтэрч, "covid-19 зөвшөөрөл" цэсээс QR кодыг хэвлэж авна уу.

   QR код олгосон хүмүүст Нийслэлийн онцгой комиссоос “Зайлшгүй шаардлагатай үед хөдөлгөөнд оролцох, бусдад шилжүүлэхгүй байх” гэсэн шаардлагыг тавьж байгаа бөгөөд Та бүхэн хариуцлагатай байж, шүүх хуралд оролцох, үйлчлүүлэгчтэйгээ уулзах, олон нийтийн газраар явахдаа өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө амны хаалт тогтмол зүүж, дархлаагаа дэмжиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг чанд баримтлан ажиллана уу.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн