“АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ БИЗНЕС ЭРХЛЭХ НЬ” ГАРЫН АВЛАГЫГ ГАРГАЖЭЭ

2021-01-11 | Уншсан: 458

   Олон Улсын Барын холбоо (IBA)-ноос 2020 оны есдүгээр сард зохион байгуулсан Ази, Номхон далайн бүсийн форумаас “Ази, Номхон далайн бүс нутагт бизнес эрхлэх нь” сэдэвтэй гарын авлагыг бэлтгэн гаргажээ.

    “Ази, Номхон далайн бүс нутагт бизнес эрхлэх нь гарын авлагад Австрали, Хятад, Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг 11 улсын шинжээч хуульчдын нэгтгэсэн мэдлэг, практик ойлголтыг агуулсан бөгөөд бүс нутгийн хэмжээнд бизнес эрхлэхэд гарч буй нийтлэг бэрхшээл, соёлын ялгааг голчлон авч үзжээ. Энэхүү гарын авлага нь Ази, Номхон далайн орнуудын бизнесийн зарим чухал асуудалд хөрөнгө оруулагчид болон хуульчдын хувьд ашиглах боломжтой чухал хэрэгсэл хэмээн онцолсон байна.

   Тус гарын авлага нь хэд хэдэн өргөн сэдвийг агуулсан байна. Үүнд

  • Бизнесийн орчин
  • Бизнесийн болон корпорацийн бүтэц;
  • Гадаадын хөрөнгө оруулалт;
  • Төлбөрийн чадваргүй байдал;
  • Ажил эрхлэлт;
  • Үйлдвэрлэлийн харилцаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал;
  • Татварын тухай хууль;
  • Оюуны өмч;
  • Санхүүжилт;
  • Нууцын тухай хууль, мэдээллийн хамгаалалт;
  • Өрсөлдөөний тухай хууль болон маргаан шийвэрлэх гэх мэт.  

     Гарын авлагыг ЭНД дарж татаж авах боломжтой.

 

 

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн