ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗЭД

2021-01-13 | Уншсан: 503

   Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 тоот захирамжаар Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болгож,  Үндсэн хуулийн өдрөөр буюу жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд олгож байхаар шийдвэрлэсэн байдаг.

   Энэхүү шагналыг судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхүүлэн дэмжих зорилготойгоор олгодог бөгөөд өдгөө нийт 6 эрдэмтэн энэхүү шагналыг хүртээд байгаа билээ. 

2015 оны нэгдүгээр сарын 13-нд

-Улсын Их Хурлын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцангийн  “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлд

2016 оны нэгдүгээр сарын 13-нд

-Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ишийн Дашнямын “Монгол Улсын төр эрх зүйн түүх” бүтээлд

2017 оны нэгдүгээр сарын 13-нд

-Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Должингийн Баярсайханы “Эрх зүйн онол” бүтээлд

2018 оны нэгдүгээр сарын 13-нд

-Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийн “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд

2019 оны нэгдүгээр сарын 13-нд

-Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Хаянхярваагийн Сэлэнгийн "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээлд

2020 оны нэгдүгээр сарын 13-нд

-Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Жүгнээгийн Амарсанаагийн “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүдэд

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн