“ХӨЛ ХОРИО БА ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” СЭДЭВТ ОНЛАЙН ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2021-02-01 | Уншсан: 982

   Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөл 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр цахимаар хуралдлаа.

  Хурлаар Монголын Хуульчдын холбооны 2021 оны төлөвлөгөөтэй танилцаж, хороонд хамаарах ажлуудыг гишүүдэд хуваарилсан. Мөн хорооноос цар тахалтай холбоотойгоор Хөл хорио ба Захиргааны эрх зүй сэдэвт онлайн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар шийдвэрлэж, ажлын хэсгийг байгууллаа.  

   Түүнчлэн хуралд оролцсон гишүүдийн зүгээс онлайн цуврал хэлэлцүүлгийн зарим дэд сэдвийн талаар санал гарсан. Үүнд:

  • Цар тахлын үеийн Венийн жишээ;
  • УОК-оос гарч буй шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэл;
  • Цар тахлын үед удирдлагыг /ЗГ, УОК/  салгах нь зохимжтой эсэх;
  • Гадаадад гацсан иргэдийн талаар холбогдох хууль, эрх зүйн асуудал;
  • Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-ийн талаар;
  • QR кодтой холбоотой захиргааны байгууллагаас гаргаж буй шийдвэрийн талаар;
  • Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхүүдийн талаар /Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, шүүхэд хандах, мэдүүлэх гэх мэт эрхүүд хэрхэн хэрэгжиж байгаа талаар/;
  • Сонгуульд оролцох эрх зэрэг сэдвийг санал болгосон юм.

  Захиргааны эрх зүйн хорооны гишүүд Та бүхнийг дэд сэдвийн талаар саналаа ирүүлж, илтгэл хэлэлцүүлэн оролцохыг урьж байна.

Холбоо барих: 70116004 (Хороо хариуцсан мэргэжилтэн С.Одсүрэн)

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн