42 ШИНЭ ХУУЛЬЧИД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

2021-02-05 | Уншсан: 1374

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн 42 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр /2021.02.25/ “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

  Эдгээр шинэ хуульч нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ батлан тангарагласан юм.

  Энэ жилийн хувьд “Ковид-19” цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг олон хүний хамруулж, нэгдсэн байдлаар зохион байгуулах боломжгүй байгаа тул нөхцөл байдалд тохируулан, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж шинэ хуульчдын тангаргийг өргүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг нь олгож байгаа билээ.  

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн